top of page

Юуг заахаас гадна Яаж заах нь маш чухал

БИДНИЙ ӨРГӨНӨӨР АШИГЛАДАГ ОРЧИН ҮЕИЙН, ЭЕРЭГ СУРГАЛТЫН АРГА БАРИЛУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ

I. ХҮҮХЭД БҮРТ ТОХИРУУЛАН ЗААХ АРГАЧЛАЛ

Тохируулан заах.png

Хүн бүрийн хурууны хээ өөр байдаг шиг хүүхэд бүр өөр өөрийн гэсэн сурах онцлогтой байдаг бөгөөд хүүхэд бүр нэг ижил байдлаар амжилттай сурч ижил төвшинд хөгждөггүй. Үүнийг харгалзан үзэж хүүхэд бүрийн сурах арга барил, суурь чадвар, онцлогт хичээлээ тохируулан заахыг Хүүхэд бүрт  тохируулан заах буюу Differential Instruction гэдэг бөгөөд энэ арга барил нь хүүхдийн гоц авьяасыг нээж хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

II. ЭЕРЭГ ЗАН АВИРЫГ ДЭМЖИХ АРГАЧЛАЛ

Эерэг зан авир_edited.png

Уламжлалт хүмүүжүүлэх арга нь шийтгэлийн шинж чанартай байдаг бөгөөд үр дүн өгөхгүй байх нь ихээс гадна боловсрол хүмүүжил хамгийн шаардлагатай хүүхдүүдийг сургуулиас завсардахад хүргэх эрсдэлтэй байдаг.

Эерэг зан авирыг дэмжихийн үр дүнтэй байдал нь сургуулийн практик дээр нотлогдсон бөгөөд  хүүхдүүдийн эерэг зан авирыг дэмжих, асуудлуудыг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд үр дүнтэй арга хэмжээ авахад чиглэсэн 3 шатлалтай загвар юм.

III. ТОГЛООМД СУУРИЛЖ ЗААХ АРГАЧЛАЛ

Тоглоомд суурилсан_edited.png

Хүүхэд сургуульд сурахдаа дуртай байх маш чухал тоглоомд суурилсан байдлаар хичээл заах нь хүүхдийг анхаарал сонирхлыг татахаас гадна, хэл яриа, харилцааны чадвар, бүтээлч сэтгэхүйн ба төсөөллийн чадварыг хөгжүүлдэг.

IV. ХӨДӨЛГӨӨНТ АРГА ХЭМЖЭЭГ ОРОЛЦУУЛАН ЗААХ АРГАЧЛАЛ

Тоглоомд суурилсан_edited.png

Хичээлийн дундуур аль болох биеийн хөдөлгөөн идэвхтэй хийх нь хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар, эрүүл мэнд, сурах чадвар, ой тогтоолт, танин мэдэхүйд сайн нөлөөтэйгөөс гадна зан авирын асуудлуудыг бууруулдаг нь олон судалгаагаар тогтоогдсон. Ийм ч учраас Финланд болон Япон улсуудад сурагчдийг 1 цаг тутам 15 минут завсарлуулж идэвхтэй хөдлөх боломжийг нь дэмждэг. Иймээс бид ч бас үе үе хүүхдүүдийг босгох, явуулах зэрэг хөдөлгөөн оруулсан байдлаар хичээлээ заана.

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, Эрхүүгийн Гудамж, Хөөрөх Тавцан Ерөнхий боловсролын Сургуулийн байр

Утас:  +(976) 8011-8786

  • Facebook
  • Youtube

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024   I  Хөөрөх Тавцан Ерөнхий боловсролын Сургууль

bottom of page