I. СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Манай сургууль нь Монгол хэл, Математик, Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, Дүрслэх урлаг, технологи, Хөгжим, Биеийн тамир зэрэг хичээлийг үндэсний “Цөм” хөтөлбөрийн дагуу орохын зэрэгцээ Англи хэл ба Харилцааны чадварын хичээлийг нэмэлтээр гүнзгийрүүлэн заадаг.
Хүүхдийн ирээдүйн амжилтанд суурь бага боловсрол асар чухал нөлөөтөй тул дараах байдлаар бид нэмэлт хөтөлбөрүүд болон дугуйлангуудад бүх сурагчдаа хамруулдаг.
II. НЭМЭЛТ ХӨТӨЛБӨРҮҮД
ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР, ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ “ДЕЛЬФИН” ХӨТӨЛБӨР

Бага насны хүүхдийн харилцаа, өөрийгөө удирдах чадвар гэдэг ойлголтод бүлгийн дунд биеэ зөв авч явах, бусадтай хамтран даалгавар гүйцэтгэх, ээлж дараагаа хүлээх, бусдыг ойлгох, хүндэтгэлтэй харьцах, тохиромжтой үг яриа хэрэглэх зэрэг олон багц чадварууд хамаардаг. Иймд харилцааны чадвар нь нь Академик чадвараас дутахгүй чухал чадвар юм.
АНГЛИ ХЭЛНИЙ НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР

Англи хэлний хичээлийг Оксфорд, Кэмбриджийн авиа зүй, ярианы чадвар, дүрэм, ойлгож унших чадвар, найруулан бичих чадвар хөгжүүлэх шатлалт хөтөлбөрийн хүрээнд орно. 5-р анги төгсөхдөө Common European Framework (CEFR): Англи хэлний чадварын түвшинг тодорхойлдог ОУ-ын стандарт А2 (Basic User), Independent User B1 Европын бага сургуулийн сурагчдын Англи хэл эзэмшдэг түвшинд эзэмшинэ.



