НЭМЭЛТ ДУГУЙЛАНГУУД
Хөөрөх Тавцан сургуулийн нэмэлт дугуйлангууд нь хүүхдийн оюун ухаан, сэтгэлзүй болон бие бялдарын өв тэгш хөгжилд чухал шаардлагатай нэмэлт сургалтуудыг багтаасан байдаг.
ШАТАР
Голландын алдарт Степ хөтөлбөрийн дагуу мэргэжлийн чадварлаг багш нар ордог бөгөөд сурагчид маань дараах зүйлд суралцана:
1-р ангидаа бага насны хүүхдүүдийг залхаахгүй, сонирхолтой тоглоомын аргаар шатрын хөлөг, нүүдэл, идэлт, чухал ойлголтууд
2-р ангидаа Step 1 хөтөлбөрийн дагуу шатрын хөлөг, дүрсүүд, довтлолт, идэлт, хамгаалалт, мадлах аргууд, сэлгээ, ашигтай солилцоо, давхар довтлох, ухрах, Бэрсээр мадлах, En Passant, The Notation
3-р ангидаа Step 2 хөтөлбөрийн дагуу байраа ухаалгаар эзлэх, олон төрлийн тактикууд, тоглолтдоо анализ хийх, 2-оос дээш нүүдлийн цаадхыг тооцоолох, логикоор сэтгэх, давхар цохилт, хамгаалалтыг устгах, 2 нүүдлээр мадлах, тэргээр мадлах, мадлуулахаас хамгаалах
4-р ангидаа Step 3 хөтөлбөрийн дагуу алдартай гарааны комбинацуудыг хийх, давхар шаглах, хөшөө болсон дүрс рүү довтлох, хамгаалалтыг устгах, давхар цохилтоос өөрийгөө хамгаалах, хөдөлгөөн хийх, заналхийлэх зэрэг чухал тактикууд
5-р ангидаа Step 4 хөтөлбөрийн дагуу өрсөлдөгчөө хуурах, хамгаалалтыг устгах, хөөх, онилох, тасалдуулах, хаах, хэдэн нүүдлийн өмнөө урьдчилан харах, Endgame

ИОГ БЯСАЛГАЛ
Бие ба сэтгэлзүйн эрүүл мэнд хөгжүүлэх мэргэжлийн сэтгэл зүйч багшийн удирдлагад хичээллэнэ.
-
Иога нидра
-
Эерэг Мантра
-
Хүүхдийн иога I, II
-
Хөгжилтэй хүүхдийн иога I
-
Хөгжилтэй хүүхдийн иога II
-
Хамтын иога I, II, III
Сурагчид маань иогийн амьсгалын болон биеийн дасгал, төвлөрөл, нидра, мантраг хийж сурснаар өөр өөрсдийн насанд бий болдог стресс бухимдал, шийдвэрлэж чадахгүй асуудлуудаа өөрсдийн дотоод хүчээр ухаалгаар, зөвөөр шийдвэрлэхэд, аливааг эерэгээр хардаг болоход, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай нэгэн байхад, өөрийгөө болон бусдыг чин сэтгэлээсээ хайрлахад суралцдаг юм.

ОЛИМПИЙН ТАЕКВОНДО
Таеквондогийн сургалтыг Хар бүс, V дантай Алдартан клубийн дасгалжуулагч багштай хичээллэнэ. Бид дараах зорилгоор бүх сурагчдаа Таеквондогийн дугуйланд хамруулдаг:
-
Таеквондогийн спортын мөн чанарыг ойлгох, хүндлэх, хүндлүүлэхэд суралцах.
-
Таеквондогийн дасгал хөдөлгөөнийг хэвшил болгох.
-
Таеквондогийн өшиглөлт, цохилт, хамгаалалтын суурь техникүүдийг эзэмших
-
Биеийн ерөнхий хөгжил, уяан хатан байдлыг өндөр түвшинд эзэмших




